Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар хоёр орны байр суурь ойртож байгааг тэмдэглэв. Копенгаген хотноо хоёр орны удирдагч уулзасны дараа Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько энэ тухай уламжлав. Стратегийн давшилтын зэвсгийн гэрээний талаарх яриа хэлэлцээг удахгүй дуусгана гэж Д.Медведев болон Барак Обама нар мэдэгдсэн юм. Энэ асуудлаар техникийн хэд хэдэн үзүүлэлт, жижиг сажиг зарим асуудал үлдэснийг 1-р сард гүйцээн боловсруулна гэж Приходько тэмдэглэв. Гэрээг оны эцэст боловсруулан дуусгах зорилт тавиагүй гэж ерөнхийлөгчийн туслах тэмдэглэсэн юм. Уулзалтын үеэр хоёр орны удирдагч Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар үр бүтээлтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах ач холбогдлын талаар товч санал солилцжээ.