Өнөөдөр Москва хотод Егор Гайдартай салах ёс гүйцэтгэж байна. 1990-ээд оны эхэнд Оросын эдийн засгийг шинэчлэгч тэрбээр 54 настайдаа нас нөгчив. Клиникийн төв эмнэлэгт үд дунд салан ёс гүйцэтгэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, “чөлөөт зах зээлийн үндсийг боловсруулах, мөн улс орныг хөгжлийн цоо шинэ замд шилжүүлэх шийдвэртэй алхам” Гайдарын нэртэй холбоотой болохыг тэмдэглэв. Гайдар урьд Санхүү, эдийн засгийн сайд, засгийн газрын дэд сайд, Орос улсын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Сүүлийн жилүүдэд тэрээр шилжилтийн үеийн эдийн засгийн хүрээлэнг тэргүүлж байв. Талийгаачийн гэр бүлийнхний хүсэлтээр цогцсыг чандарлаж, Москва хотын Новодевичье оршуулгын газар нутаглуулна.