НҮБ-ын Ерөнхий Ассамблей нацизмыг магтан дуулахыг буруушаасан орос улсын тогтоолын төслийг баасан гаригт баталлаа. Баримт бичгийг 127 орон дэмжжээ. АНУ үүний эсрэг санал өгсөн байна. Зөвлөлтийн чөлөөлөх дайчдын хөшөөг устгах, нацизмын хань хамсаатныг магтан дуулах Эстони, Латви, Украин зэрэг хэд хэдэн орны төр засгийн үйлдэл, бодлогыг Орос улс урьд нэг бус удаа эрс шүүмжилсэн билээ. Одоо Гүржид тус улсын ерөнхийлөгч Михаил Саакашвилийн зарлигаар зөвлөлтийн цэргийн хөшөөг буулгаж байна.