Копенгаген хотноо болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэлхийн дулааралттай тэмцэх тохиролцоонд хүрлээ. АНУ, Хятад улсын санаачилсан, мөн Бразил, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Энэтхэг, Европын Холбооны гишүүн зарим орны сайшаасан баримт бичиг хуулийн адил хүчин төгөлдөр бус тунхаглалын шинжтэй юм. Дэлхийн температурын өсөлтийг цельсийн хоёр градусаар хязгаарлаж, ирэх оны 2-р сард бүх улс агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг хязгаарлах үүргээ танилцуулахаар баримт бичигт дурджээ. Үүнээс гадна чинээлэг орнууд 2012 онд хөгжиж байгаа оронд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 30 тэрбум доллар хуваарилах ёстой юм. Копенгаген хотод болж байгаа дээд хэмжээний уулзалтад 194 орны төлөөлөгч оролцсон байна. Тэд хагас жилийн дараа Германд дахин цуглана.