0Орос, Белорус, Казахстан улсын ерөнхийлөгч нар 2010 оны 1-р сарын 1-ээс үйлчилж эхлэх Гаалийн холбоог ажиллуулахын өмнө “цагаа тохируулж” байна. Алма-Атад болж байгаа яриа хэлэлцээнд Д.Медведев, Александр Лукашенко, Нурсултан Назарбаев нар гурван орны Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах төлөвлөгөөг мөн хэлэлцэж байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайн гэрээ- хууль эрхийн үндсийг бүрдүүлэх олон улсын хэлэлцээрийн тодорхой хугацааг үүгээр боловсруулж байна. Ерөнхийлөгч нар урьд Минск хотод Гаалийн холбоог ирэх оны 1-р сарын 1-ээс ажиллуулах тухай багц баримт бичгийг баталж, 2010 оны 7-р сарын 1-ээс Гаалийн нэгдсэн тарифт шилжихээр тохиролцсон байна.