0Шведийн Упсала хотын их сургуульд Орос судлалын төв нээлээ. Тус улсад цорын ганц ийм хүрээлэн байгуулагдлаа. Энэ хүрээлэн Орос улсын улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдралыг бүх талаас судална. Таван жил судалгаа хийхэд 5 сая орчим доллар зарцуулна. Тус төв төр засаг болон зах зээл, эвлэлдэн нэгдэх үйл явцын хөгжил, Орос улсын шууд хүрээлэл зэрэг үндсэн 3 чиглэлээр ажиллана.