0Иранд шинэ үеийн уран баяжуулах центрифуг ажиллуулахаар бэлтгэж байна. Ирэх оны 3-р сарын 21-нд бүрэн хүчин чадлаар ажиллахаар төлөвлөжээ. Ираны атомын эрчим хүчний асуудал эрхэлсэн байгууллагын дарга, дэд ерөнхийлөгч Али Акбар Салехи өнөөдөр Фарс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлэв. Түүний хэлснээр одоогоор Иранд 6 мянга гаруй центрифуг суурилуулж, ажиллуулж байна. Энхийн зорилгоор эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд уран баяжуулах шаардлагатай гэж Тегеран мэдэгдэв. МАГАТЭ-ийн удирдлага болон хэд хэдэн орон цэргийн цөмийн хүчин чадлын тухай ярьж байж магадгүй хэмээн эмээж байна.