Стратегийн давшилтын зэвсгийг /СДЗ/-ийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрийг бэлтгэж байгаа орос, америкийн төлөөлөгчид ирэх долоо хоногт Женевээс явж, баримт бичигт сарын дараа гарын үсэг зурж магадгүй байна. Дипломат эх сурвалж өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр америкийн тал 1-р сарын дундуур шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахыг санал болгожээ. Барак Обама СДЗ-ийн шинэ гэрээг хэлэлцэхийн тулд Д.Медведевтэй Копенгаген хотод уулзахаар төлөвлөж байгаа тухай урьд мэдэгдсэн юм. Хэрэв ерөнхийлөгчид шийдэгдээгүй бусад асуудлаар тохиролцоонд хүрч чадвал үндсэндээ хэлэлцээр байгуулж болох ч, үүнийг дуусагахад хоёр тал цаашид яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж АНУ-ын төлөөлөгч хэлсэн юм.