Орос улс ойрын ирээдүйд хүнс хандивлагч 10 орны жагсаалтад багтаж магадгүй байна. НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөрийн орлогч дарга Стеффан де Мистура “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа ийнхүү тэмдэглэв. Орос улс жил тутам бусад улсад 25 сая долларын хүнсний тусламж үзүүлдэг тухай тэр хэллээ. Энэ их ололт хэмээн де Мистура тэмдэглэсэн байна. Орос улсад хүнсээр дутагдаж байгаа бүс нутаг байхгүй бөгөөд одоо боловсруулж байгаа хүнсний аюулгүй байдлын үндэсний номлол нь Орос улсын тогтвортой байдалд нааштай нэмэлт хүчин зүйл болно гэж тэр хэллээ.