ТУХН-ийн орнууд нанотехнологийн олон улсын инновацийн төв байгуулна. Москва орчмын Дубна хотод төвийг үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зурна. Азербайжан, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Молдави, Орос, Тажикистан, Украин улс нанотехнологийн төв байгуулна. Инновацийн салбарт хамтын ажиллагааг зохион байгуулах, ТУХН-ийн орнуудад инновацийг манлайлан хөгжүүлэх, дэлхийн өрсөлдөөнт зах зээлд хамтран гарах, эрдэм шинжилгээ-инновацийн хамтын ажиллагааны шинэ хэрэгсэл бүтээхэд тус төвийн үйл ажиллагаа чиглэж байгаа гэж Дубна дахь цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн захирал Алексей Сисакян хэллээ. Дубна хотод байгуулж байгаа Нанотехнологийн олон улсын иновацийн төв нь олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай ТУХН-ийн орнуудын нано салбарын дээд зэргийн технологийн зах зээл бий болгоход үйл ажиллагаа нь чиглэж байна. Тус төв ТУХН-ийн боловсрол, судалгаа, инновацийн орон зайг интеграцчилах хэрэгсэл болох ёстой. Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн ТУХН-ийн Нанотехнологийн олон улсын инновацийн төв байгуулахыг санаачилж, ТУХН-ийн гишүүн орны хүмүүнлэгийн улс хоорондын сан дэмжлэг үзүүлж байна.