Ерөнхий сайд В.Путин өнөөдөр Санкт-Петербург хотод  Умард туйлын “Кирил Лавров” шатахуун тээгч хөлгийг усанд тавих ёслолд оролцоно. Хөлөг онгоц Умард туйлын усан доорх эх газрын үргэлжлэлийн мөстэй хүнд нөхцөлд, мөн бага температурт нефтийг тэнгисээр өдөр, шөнөгүй тээвэрлэнэ. Шатахуун тээгч хөлөг өвлийн цагт 1,2 метрийн зузаан мөстэй тэнгисийн замыг мөс зүсэгч хөлөг онгоцгүй туулна. Петр I хааны үед үүсгэн байгуулсан “Адмиралтейн хөлгийн үйлдвэрт” энэ хөлөг онгоцыг бүтээжээ. Энэ үйлдвэрт гурван зуунд 2600 гаруй хөвөгч хэрэгсэл бүтээсэн байна. Тус үйлдвэр одоо иргэний болон цэргийн хөлөг онгоц бүтээж байна. В.Путин ажлын айлчлалын үеэр Цэрэг-Тэнгисийн флотыг орчин үеийн загварын зэвсэг болон цэргийн техникээр хангах асуудлаар зөвлөлгөөн хийнэ.