0Копенгаген хотноо өнөөдөр өндөрлөж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хуралд оролцогч 25 орны удирдагч улс төрийн тунхаглалын төсөл боловсрууллаа. Удаан хэлэлцсэн энэ баримт бичгийг өнөөдөр өглөө төлөөлөгчдийн тэргүүн нарт танилцуулж, батлах төлөвтэй. Киотогийн протоколыг орлох учиртай агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг хорогдуулах тухай олон улсын гэрээ байгуулахад энэ тунхаглал суурь болох ёстой. Ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Копенгаген хотноо үг хэлнэ. Тэрээр энэ салбарт улсын бодлогын зарчим, зорилтыг тодорхойлсон Орос улсын цаг уурын номлолыг пүрэв гаригт баталсан билээ. Дэлхийн томоохон эдийн засагтай улс орнууд нэгэн зэрэг дэлхийн экологийн байдлыг сайжруулах үүрэг хүлээж, үүнийг тууштай биелүүлэхийг Д.Медведев өөрийн хөтөлдөг дүрс бичлэгийн блогтоо урьд уриалсан билээ. Агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа Орос улс 2020 онд үүнийг 25 хувиар бууруулах тухай тэр мэдэгдэв.