Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Копенгаген хотод болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хурлын дараа өнөөдөр тусдаа уулзахаар төлөвлөж байна. Уулзалтын үеэр хоёр орны тэргүүн СДЗ-ийн тухай шинэ гэрээний бэлтгэл ажил зэрэг орос-америкийн харилцааны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ.  Д.Медведев, Барак Обама нар дээд зэргийн шахуу хугацаанд СДЗ-ийн шинэ гэрээг бэлтгэж дуусгах бодолтой байгаа ч, хэлэлцээрт гарын үсэг зурах нь гол бус харин агуулгыг нь дорвитой боловсруулах нь чухал хэмээн үзэж байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько тэмдэглэв. СДЗ-ийн үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссан. Гэрээний үйлчлэх хугацаа дуусахын өмнө Орос, АНУ энэ баримт бичгийн хүрээнд хамтран ажиллах байр суурьтай байгаагаа баталсан юм.