Оюунд түшглэсэн эдийн засгийн дүнд Орос улс хүчирхэг болох ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москвад болсон олимпиадад түрүүлсэн хүмүүс оролцож байгаа Залуучуудын анхны форумын үеэр ийнхүү мэдэгдэв. Шинэ Орос улсыг цогцлуулах их үүрэг залуучуудад ногдож байна гэж тэрээр “Нээлт” гран-при шагнал гардуулахдаа тэмдэглэв. “Бид улс орноо өөр болгохоор их ажиллаж байна. Эдийн засгаа зөвхөн нефть, хий зэрэг байгалийн баялагаас гадна оюун ухаанд түшиглэн хөгжүүлэхийг хүсч байна. Бид оросын эдийн засгийг орчин үеийн, хүчтэй болгохыг хүсч байна” гэж Д.Медведев тэмдэглэв. WiMAX дөрөв дэх үеийн өргөн хүрээтэй үүрэн холбоо буюу дэлхийн анхны шууд мэдээлэл дамжуулагчийг бүтээсэн Санкт-Петербургийн залуу эрдэмтдэд форумын “Нээлт” гран-при шагнал гардууллаа. Форумд зорилго нь залуу авьяасыг нээж, зохион бүтээгчдэд бүтээлээ амьдралд ашиглахад нь туслах явдал юм.