Умард Атлантын эвсэл Оросын нутгаар зэвсэг, байлдааны нөөцийг Афганистанд тээвэрлэхийг өргөжүүлэх сонирхолтой байна. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен “Эхо Москвы” радио станцад өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар Орос улс афганистаны армид нисдэг тэрэг нийлүүлж, нисэгчдийг бэлтгэхэд тусалж, Афганистаны цагдаагийн ажилтнууд тэр дундаа мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн олон боловсон хүчнийг бэлтгэх боломжтой. Андрес Фог Рассмусен тодорхой санал тавихаар Москвад ажлын айлчлал хийж байна. Афганистаны армид оросын нисэх онгоц, их буу, автомат буу, түлш шаардлагтай байна гэж НАТО үзэж байна. НАТО афганистаны армид шаардлагатай бүхнийг хангах аргагүй хэмээн нээлттэй хүлээн зөвшөөрч байна.