АНУ сүүлийн өдрүүдэд Орос улстай Стратегийн Давшилтын Зэвсгийг /СДЗ/-ийн талаар шинэ хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг сунжруулж байна. Хоёр улс он дуусахаас өмнө шинэ гэрээнд гарын үсэг зурж амжихгүй тухай мэдээлэлд тайлбар хийхийг хүссэний хариуд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. СДЗ-ийн гэрээг бэлтгэхэд Орос, АНУ шаардлагагүй сэжигээс ангижирч, тохиролцсоноо шинээр хэлэлцэх ёсгүй гэж тэр тэмдэглэв. Яриа хэлэлцээний төгсгөлийн шатанд талууд стратегийн давшилтын зэвсгийг гүн гүнзгийн хорогдуулах боломжийг дээд зэргээр хангах, хяналтын зохих механизм нэвтрүүлэх хоёр зарчимд тулгуурлан ажиллах шаардлагатай. Копенгаген хотноо болж байгаа цаг уурын асуудлаарх бага хуралд Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар шинэ баримт бичигт гарын үсэг зурахгүй л болов уу хэмээн Сергей Лавров хэлэв.