Орос, АНУ Стратегийн Давшилтын зэвсгийг хязгаарлах талаар шинэ гэрээ боловсруулах яриа хэлэлцээг энэ жил дуусгаж чадахгүй гэж Москва дахь мэдээллийн эх сурвалж “Интерфакс” агентлагт мэдэгдэв. Он дуусахаас өмнө бүх асуудлыг уялдуулж амжихгүй гэж тэр хэллээ. Москва, Вашингтон харилцан хүлээн зөвшөөрсөн баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байгаа тул энэ үйл явцыг сунжруулах хэрэггүй гэж эх сурвалж тус агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. СДЗ-ийн шинэ гэрээ ирэх оны 1-р сард гарын үсэг зурахад бэлэн болно гэж эх сурвалж нэмж хэлсэн байна. Орос-америкийн СДЗ-1 гэрээ 12-р сарын 5-нд дууссан юм. Шинэ баримт бичгээр цаашид хорогдуулах зэвсгийн чанар, тоо хэмжээнээс гадна зэвсгийг шалгаж, хянах шинэ механизмыг тодорхойлно.