Копенгаген хотноо болж байгаа цаг уурын асуудлаарх дэлхийн бага хурлын үйл явц хямарав. Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын санал зөрөлдөөний улмаас форумд оролцогчид тохиролцож чадахгүй байна. Данийн нийслэлд энэ өдрүүдэд ирэх төр засгийн тэргүүн нар гарах гарц олно гэж найдах л үлдлээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурлын хүрээнд төр, засгийн тэргүүн нартай уулзахаар өнөөдөр Копенгаген хотыг зорьж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама форумд оролцохоо баталсан юм. Агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг зөвхөн хөгжингүй орнууд бууруулах үүрэг хүлээсэн Киотогийн протоколыг үргэлжлүүлэн мөрдөхийг хөгжиж байгаа орнууд дэмжиж байна. Харин хөгжингүй орнууд үүний эсрэг байгаа юм. Хөгжиж байгаа зарим орны эдийн засаг хурдан хөгжиж байгаа тул ирээдүйн хэлэлцээрт оролцогчид хүлэмжийн хийг бууруулах талаар ижил үүрэг хүлээх ёстой гэж Орос улс зэрэг хөгжингүй эдийн засагтай улс орнууд шаардаж байна. Форумын төгсгөлийн өдөр болох дээд хэмжээний уулзалтаар тохиролцоонд хүрнэ гэж ажиглагчид найдаж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Копенгагенд айлчлахын өмнө өөрийн засаг захиргааны ажилтнууд, засгийн газрын гишүүд, оросын эрчим хүчний томоохон компанийн тэргүүн, эрдэмтэдтэй бага хурлын сэдвийг хэлэлцсэн юм. Үүнээс гадна бүх улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах нь амин чухал гэж ерөнхийлөгч өөрийн дүрс бичлэгийн блогт хамгийн сүүлд тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг тойрсон маргаан зарим шинжээчийн мэдэгдэл, мөн Д.Медведевтэй хийсэн уулзалтын үеэр цаг уурын дулааралтын тухайд эргэлзэж байгаа талаарх мэдэгдэл зэргээс улам гүнзгийрч байна. Эрдэмтдийн цаг уурын талаарх таамаг бодит байдалд хэр нийцэж байгаагаас үл хамаарах Киотогийн протоколын дараа тохиролцоонд хүрэх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Хүрээлэн буй орчинд болж байгаа цаг уур болоод дэлхийн өөрчлөлтийн талаарх бүх яриа батлагдахгүй байсан ч, бид эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ авах тул юу ч алдахгүй. Бидний хүлээсэн хариуцлагын нэг хэсэг ийм байгаа нь сайн хэрэг. Эрдэмтдийн янз бүрийн өнгө аясаар ярьж байгаа зүйл болбол бид гарцаагүй үүнийг биелүүлэх ёстой. Нөгөө талаар бидэнд ашигтай гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна.
Ямартаа ч Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Копенгаген хотод болж байгаа цаг уурын асуудлаарх НҮБ-ын бага хурлын ач холбогдлыг өндөр үнэлсэн юм. Бага хурал ямар үр дүнтэй болохоос үл хамааран 120 орчим орны төр, засгийн тэргүүн нар экологийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах үр нөлөөтэй арга замыг тохиролцохоор цуглаж байгаа нь зарчмын чухал ач холбогдолтой юм хэмээн Д.Медведев шинэ элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг барих Кремльд болсон ёслолын үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Олон улсын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтын чухал чиглэлийн нэг нь экологийн аюулгүй байдлыг хангах явдал хэмээн Д.Медведев үзэж байна. Ерөнхийлөгч Копенгаген явахын өмнө гарын үсэг зурсан ОХУ-ын цаг уурын асуудлаарх номлол үүнд чиглэж байна.