НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисст /ЭСКАТО/ Орос улс анх удаа 1,2 сая долларын татварыг сайн дураар төллөө. Орос улс ирэх жил тус байгууллагад ийм хэмжээний мөнгө хандивлана гэж Орос улсын Гадаад хэргийн яамны олон улсын байгууллагын газрын захирал Геннадий Гатилов Бангкокт болсон ёслолын ажиллагааны үеэр тэмдэглэсэн юм. Орос улсын ерөнхийлөгч 2007 онд сайшаасан Орос улс олон улсын хөгжилд дэмжлэг үзүүлэх үзэл баримтлалын дагуу ийм шийдвэр гаргасан. Хуваарилсан хөрөнгийг бүс нутгийн тээврийн харилцааг хөгжүүлэх салбарт олон талын төсөл хэрэгжүүлэхэд зарцуулна гэж дипломатч тэмдэглэв. Орос улс ЭСКАТО байгууллагыг үүсгэн байгуулж, 1995 онд бүс нутгийн гишүүний статустай болсон юм.