Өвлийн олимпийн наадам “Сочи-2014” соёлын хөтөлбөрийг лхагва гаригт Москва хотод танилцуулав. “Сочи 2014” ажиглалтын зөвлөлийн дарга, Орос улсын засгийн газрын дэд сайд Александр Жуков соёлын төсөл 2010 оноос эхэлж байгааг тэмдэглэв. “Дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг оросын урлагийн олон янз байдал, цог жавхланг харуулахыг бид хүсч байна” гэж тэрээр төслийн зорилтыг тодорхойллоо. Хар тэнгисийн энэ хот соёлын арга хэмжээний томоохон нийслэл болж байна гэж Сочи хотын дарга Анатолий Пахомов хэллээ. Олимпийн наадмын соёлын хөтөлбөр давтагдашгүй, сэтгэлд үүрд хоногшино гэж тэр хэлэв. Сочи хотод дөрвөн жил мянга гаруй соёлын арга хэмжээ болно. Жил бүр урлагийн нэг төрлийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулна. 2010 он Сочи хот киноны жил, 2011 он театрын жил, 2012 он хөгжмийн жил, 2013 он музейн жил байна. Олимпийн наадмын үеэр соёлын шилдэг хөтөлбөрийг толилуулна. Зочид, тамирчдад театрын жүжигчин, томоохон музейн цуглуулгын оросын урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч, дуурийн нэрд гарсан дуучин Анна Нетребко, удирдаач Валерий Гергиев, мөн оросын эстрадын оддын оролцсон концерт болно.