Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос улсын цаг уурын номлолд гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович өнөөдөр Риа Новости агентлагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Түүний хэлснээр баримт бичигт Орос улс цаг уурын өөрчлөлтийн болзошгүй үр дагавар бүхий нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, хүний эрүүл мэндэд илрэх хор хөнөөл зэрэг улс оронд тулгарч болох сорилыг тодорхойлжээ. Энэ номлолоор Орос улсын авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна. Цаг уурын шинэ бодлогыг хэрэгжүүлснээр оросын эрчим хүчний бүтэц, түлш-эрчим хүчний салбарыг бүхэлд нь өөрчилнө.