Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын хүрээнд төр, засгийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор Копенгаген хотыг зорилоо. Орос улсын төрийн тэргүүн үүнийг улс төрийн чухал үйл явдал хэмээн үзэж, 12-р сарын 18-нд бага хурлын дээд хэмжээний уулзлатад оролцохоор шийдсэн гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько хэллээ. Бага хурлын үеэр Киотогийн протоколын оронд хуулиар үүрэг хүлээсэн баримт бичиг боловсруулж чадахгүй л болов уу. Орос улс хэд хэдэн орны адилаар бага хурлын төгсгөлд нэг ёсны улс төрийн тунхаглал болох “газрын зураг” батлах байр суурьтай байна гэж Приходько хэллээ. Дэлхийн экологийн байдлыг сайжруулах шинэ зорилт хэрэгжүүлэхэд Орос улс бэлэн байна гэж Д.Медведев өөрийн дүрс бичлэгийн блогтоо урьд мэдэгдсэн юм. Орос улс агаар мандалд цацаж байгаа хорт бодисыг бууруулсан хэмжээгээр дэлхийд тэргүүлж, дахин хорогдуулах зорилт биелүүлэхэд бэлэн байна. 1990-2020 онд агаар мандалд цацаж байгаа хорт бодисын хэмжээг 25 хувиар хорогдуулах зорилт юм.