Оросын томоохон авто машин үйлдвэрлэгч Автоваз оны эцэс хүртэл Египетэд 1400 гаруй автомашин нийлүүлнэ. Автомашины үйлдвэрийн хэвлэлийн албанаас өнөөдөр энэ тухай уламжлав. Үүний “Лада-2107” нэг мянган машиныг Египетийн батлан хамгаалах яаманд нийлүүлнэ. “Манхан” өнгөтэй лада машиныг египетийн армийн офицерийн бүрэлдэхүүний мэдэлд өгнө. Оны эцэст Египетэд 9 мянга гаруй автомашин, угсрах эд анги нийлүүлэх бөгөөд энэ нь 2008 оныхоос 9 орчим хувиар илүү байна.