Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Копенгаген хотноо болж байгаа НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хурлын ач холбогдлыг өндөр үнэлсэн юм. “Ямар үр дүн гарахаас үл хамааран 120 орчим орны төр засгийн тэргүүн нар экологийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах үр нөлөөтэй арга замыг хэлэлцэхээр цуглах нь зарчмын ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна” гэж Орос улсад суух шинэ элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үеэр Орос улсын ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэв. НҮБ-ын цаг уурын асуудлаарх бага хурал 12-р сарын 7-нд эхэлсэн бөгөөд 18-нд дуусана. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ хуралд оролцохоор маргааш Копенгаген хотыг зорино.