0Орос, НАТО-ийн харилцаа шинэ түвшинд гарч байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссентай уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн үзэж байгаагаар дэлхийд нүүрлэж байгаа аюул занал буурах бус өсөн нэмэгдэж байгаа тул Орос, НАТО хамтран ажиллах ёстой. “Дээрэм гэсэн тулгамдсан асуудалд хамтран хариу үйлдэл үзүүлнэ гэж хэн бодох вэ дээ?” хэмээн тэр хэллээ. НАТО Орос улсад заналхийлэх бус ерөнхий аюул заналын эсрэг тэмцэхэд түнш нь болохыг эрмэлзэж байна.