Шинэ жил олон ард түмний хамгийн дуртай, хүсэн хүлээсэн, чухал баярын нэг юм. Газар зүй, шашин, улс төр зэрэг ямар нэг хүчин зүйлээс үл хамааран, бүгд тэмдэглэдэг цорын ганц баяр энэ билээ. Энэ баярыг тэмдэглэхэд эдийн засгийн хямарал ч саад болохгүй. Мэдээж хэрэг орон бүрт шинэ жилийг өөр өөр өдөр, ёс заншлаар тэмдэглэдэг. Орос улсад 15-р зууныг хүртэл юлианы хуанлигаар 3-р сарын 1-нд, харин 15-р зуунаас хойш 9-р сарын 1-нд шинэ жилийг тэмдэглэх болсон. Аугаа их Петр 1 хааны зарлигаар 1700 оноос Орос улсад шинэ жилийг Европын бусад орны адилаар 1-р сарын 1-нд тэмдэглэх болжээ. Оросын ард түмний хувьд шинэ жил ойр дотны хүмүүстэйгээ, цонхны цаана хөвсгөр цас унасан, өвлийн өвгөн, цасан охины дүрс хийж, сүлд модны дор бэлэг тавих зэргээр тэмдэглэж заншсан, хамгийн дуртай баярын нэг юм. Оросын ард түмэн энэ баярт их дуртай. Урьд энэ баярыг юлианы хуанлигаар 1-р сарын 13-14-ий шөнө тэмдэглэж байсныг хүмүүс мэддэг. Арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилээ тэмдэглэж чадаагүй хүмүүс голдуу энэ шөнө шинэ жилээ тэмдэглэдэг. Оросын хүн амын олонх нь шинэ жилээ хоёр удаа тэмдэглэж заншсан. Бие биендээ хоёр удаа баяр хүргэж, шинэ жилээр сайн сайхныг ерөөх боломжийг алдаж болох уу? Шинэ жилийн мэнд дэвшүүлье!