0Санкт-Петербург хотод болсон Бүх Оросын олон нийтийн номын сангийн хоёрдугаар форумын гол сэдвийн нэг Орос улс хотын номын сангийн технологийг шинэчлэл байв. Үүний зэрэгцээ Москва хотноо КИБО хэмээн товчилсон дугуйтай хэт орчин үеийн номын сангийн хувьд ажиллах мэдээлэл-номын сангийн үйлчилгээний хөдөлгөөнт шинэ цогцолборыг танилцууллаа. 


0ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев саяхан Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтдээ номын сангийн ажлыг шинэ технологид шилжүүлэх зорилт тавьсныг дурдсан юм. Цаг үеийн шаардлагын улмаас шинэ арга барилаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр Орос улсад нийтэд хүртээмжтэй 46 мянган номын сан байна. Номын сангийн фонд хурдан хуучирч байгаа тул 2 мянга орчим бүтээл багтаасан цахим номыг номын санд нэвтрүүлэх шаардлагатай байна. Олон нийтийн ихэнх номын сан интернетэд гарцгүй тул оросын хүн амын орчин үеийн мэдээллийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мэдээлэл-номын сангийн үйлчилгээний хөдөлгөөнт цогцолбор эсвэл хөдөлгөөнт номын сан байгуулснаар өргөн уудам нутагтай улс орны дурын цэгт мэдээллийн эх үүсвэрийг ашиглах асуудлыг шийдэхэд анхны алхам болж байна. Очиход бэрх номын сан байхгүй сууринд бүрхүүлтэй автомашиныг ашиглана. ОХУ-ын Соёлын яамны захиалгаар “Пушкины номын сангийн” сан энэ төслийг боловсруулсан юм. КИБО хөдөлгөөнт номын сан хоёр компьютер, сканнер, принтер, хувилагч машин зэрэг номын санд байдаг бүх хэрэгсэл бий. Бүрхүүлтэй машинд суурилуулсан хоёр талын харилцаа холбооны хиймэл дагуулын Интернет-тавцангийн тусламжтайгаар Интернет ашиглана. Төслийн зохиогч “Пушкины номын сан” сангийн ажилтан Сергей Сизеневский, хөдөлгөөнт номын сангийн талаар илүү дэлгэрэнгүй ярисан юм.  Бүрхүүлтэй автомашин нь автомат халаалттай, агааржуулагчтай их тав тухтай. Номын сангийн тавцанд 1200 орчим ном СD, DVD зэрэг янз бүрийн тээгч бүхий 200 мультимедиа хэвлэл багтдаг. Хөдөлгөөнт номын сан 8-10 хүний багтаамжтай. Дуу хөгжмийн аппарат, өсгөгч, удирдлага, хоёр метр зөөврийн дэлгэцтэй юм. Том биш бага хурал, лекц, хурал, дүрс бичлэгийн бага хурал зэргийг зохион явуулахад техникийн хувьд бүрэн тоноглосон юм. Уншигчид толь бичгээс өгсүүлээд детектив зэрэг төв номын сангаас авчрах хэрэгтэй хэвлэлээ захиалах боломжтой. Мөн эдгээр номын сангийн электрон санд нэвтрэх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгай өргөх төхөөрөг суурилуулсан бөгөөд бяцхан уншигчдад ой ухаан хөгжүүлэх ном, тоглоом, зургийн цуглуулга, тоглоом бүхий булан бий. Дугуйтай номын сан 6 сая рублийн өртөгтэй. Хөдөлгөөнт номын сан 2010 оноос Оросын 6 бүс нутгаар аялна. Эхний жил интернет ашиглах мөнгийг ОХУ-ын Соёлын яам төлсөн байна.