Иран улс дунд тусгалын, хатуу түлшээр ажилладаг, хоёр угсраа пуужинг амжилттай туршсан тухай уламжлав. Орчин үеийн технологиор хийсэн “газар-газар” ангиллын пуужин байг устгажээ. Иран тавдугаар сард өмнөх пуужинг амжилттай туршсан юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар “Сажил-2” пуужин 2 мянган км зайд тусдаг, онолын хувьд Израилийн нутагт хүрэх тусгалтай юм. Өрнөдийн хэд хэдэн улс төрч хориг арга хэмжээ авч магадгүй тухай Иранд хэдийн сануулжээ.