0Орос улс НАТО-той тогтоосон харилцаа түр түр муудсаныг гүнзгийрүүлэхгүй гэж Орос улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотноо Умард Атлантын эвслийн нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссентай уулзахдаа мэдэгдсэн юм. Хоёр тал харилцааг хэвийн болгож, шинэ түвшинд гаргах сонирхолтой байгааг Орос улсын сайд тэмдэглээд, харилцан алхам хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Москвад хийж буй айлчлалын гол зорилго нь НАТО Орос улстай жинхэнээсээ түншлэх сонирхолтой байгааг батлахад явдал хэмээн Андрес Фог Расмуссан юуны түрүүнд хэллээ. Орос, НАТО-ийн харилцааг хөгжүүлэх зорилт нь ерөнхий аюул заналыг даван туулахад амьдрал дээр хамтран ажиллах явдал хэмээн тэр нэрлэлээ.