0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва хотод ажиллаж эхэлж байгаа Европын Холбооны элчин сайд, 12 орны элчин сайд нарын итгэмжлэх жуух бичиг хүлээж авлаа. Ёслолын ажиллагаа Кремлийн ордоны Александровскийн танхимд болов. Монгол улсаас ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн Орос улсын төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичиг гардууллаа.