ЗХУ задарсны дараа 1990-ээд оны эхэнд “цочроох эмчилгээ” хэмээн нэрлэсэн эдийн засгийн шинэчлэлийг санаачлагчдын нэг, нэрд гарсан эдийн засагч Егор Гайдар 53 настайдаа нас нөгчив. Тэрээр Москва орчмын гэртээ өнөөдөр өглөө нас баржээ. Урьдчилсан мэдээгээр судас бөглөрснөөс нас барсан байна. Тэрээр нэрд гарсан зохиолч Аркадий Гайдар болон Павел Бажов нарын ач хүү юм. Орос улсын анхны ерөнхийлөгч Борис Ельцины үед Егор Гайдар засгийн газрын нэгдүгээр орлогч болж, 1991 оноос дээд түвшинд улс төрийн үйл ажиллагаа эрхлэх болсон юм. Тэрээр 1992 оны 6-12-р сард ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Түүний хийсэн өөрчлөлт шинэчлэл тухайлбал гиперинфляцид хүргэсэн үнийг чөлөөлөх зэрэгт оросын олон нийт янз бүрийн байр суурьтай байдаг.