НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен Москва хотод айлчилж байна. Хөтөлбөрийн дагуу тэрээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов нартай уулзана. Мөн Төрийн Думын дарга Борис Грызлов, ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, мөн Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудтай уулзана.  Айлчлалын шахуу хөтөлбөр сүүлийн үед Орос, НАТО-ийн харилцаанд чухал өөрчлөлт гарсныг гэрчилж байна. Ялангуяа өнгөрсөн жил Кавказд болсон үйл явдлаас хойш харилцаанд өөрчлөлт гарч байна. Эвслийн санаачилгаар харилцаа түр муудсан ч, яриа хэлэлцээ идэвхжиж, үргэлжлэхэд илт эргэлт гарлаа. НАТО хүлээн зөвшөөрөх хүсэлтэй эсэхээс үл хамааран олон улсад Орос улсын нэр хүнд өсч байгаа нь үүний шалтгаан юм. Бүс нутаг болон дэлхийн асуудлаар Орос улсын нэр хүнд өсөн нэмэгдэж байна. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Москвад Эвсэл Орос улстай хамтран ажиллахгүйгээр нааштай үр дүнд хүрч чадахгүй байгаа Афганистан болон Ираны асуудлаас гадна илүү ерөнхий асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев зарчмыг нь боловсруулсан европын аюулгүй байдлын тухай гэрээг хэлэлцэнэ. НАТО-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Д.Рогозин үүнтэй холбогдуулан “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа: Бид улс орнууд бие биенээ хүндэлж, улс төрийн шинжтэй асуудлыг цэргийн, эсвэл цэргийн хүчин хэрэглэхээр заналхийлэх замаар үл шийдвэрлэх зарчмыг тодорхойлох дүрэм батлахыг санал болгож байна. Бүх улс эрх тэгш, нэг улсад халдавал Европт бүхэлд нь халдсан хэмээн үзэх бүх европын аюулгүй байдлын шинэ системд оролцох боломжийг тодорхойлно. Европ, Ази төдийгүй 21-р зууны үндсэн сорил урган гарч байгаа бусад бүс нутагт Орос улс цогц үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа улс олон байна. Энгийн үгээр зөвхөн НАТО-ийн хүрээнд төдийгүй Москвагийн оролцоогүй ноцтой асуудлыг шийдэх аргагүй болох нь илэрхий байна гэж Д.Рогозин тэмдэглэжээ.  Энэ бол олон улсын терроризмтай тэмцэх асуудлууд юм. Умард туйлын нөөцийг эзэмших тухай, улс орны аж үйлдвэрийн дэд бүтэцтэй холбоотой ослоос сэргийлэх, дээрмийн эсрэг тэмцэх, мансууруулах бодисын халдлагыг таслан зогсоох зэрэг бусад асуудал юм.  Үнэхээр Орос, НАТО-д хэлэлцэн тохиролцож, цаашид хамтран ажиллах арга замыг хайх зүйл бий. НАТО-ийн ерөнхийн нарийн бичгийн дарга Москвад хүрэлцэн ирсэн нь яриа хэлэлцээ чухал, үргэлжлүүлэх шаардлагатай, болох ээлжит баталгаа юм.