Буриадын төв Улаан-Үд хотод 12-р сарын 19-нд “Нарнай туяа” хүүхдийн эстрадын дууны уралдаанд түрүүлсэн уран бүтээлч хүүхдүүдийн концерт болно. Жил тутам зохион байгуулдаг энэ уралдаан 18 дахь удаа болж байна. Буриад төдийгүй Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаарын хүүхдүүд энэ уралдаанд дуулж, жүжиглэх ур чадвараа харуулна. Өнгөрсөн жилээс энэ уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монголын авьяаслаг хүүхдүүд энэ уралдаанд оролцох болжээ. Бүгд найрамдах улсын ардын уран бүтээлийн төвийн уран бүтээлийн шилдэг төслийн нэг нь “Нарнай туяа” юм. Бүс нутгийн уралдааныг нийт буриад даяар зохиодог. 12-р сарын 19-нд болох концертод Монголын авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд оролцоно.