ОХУ-ын Холбооны Зөвлөл өнөөдөр Орос улсын ерөнхийлөгчид хилийн чанадад зэвсэгт хүчнийг шуурхай ашиглах эрх олголоо. Төрийн тэргүүний саналд Орос улсын парламентын дээд танхим ийм шийдвэр гаргасан байна. Одооноос Орос улсын ерөнхийлөгч хилийн чанадад зэвсэгт хүчнийг шуурхай ашиглах тодорхой тохиолдол бүрт Холбооны Зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй юм.