АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгон хувиргах асуудлаар зургаан талын яриа хэлэлцээнд Пхеньяныг буцаж орохыг уриалсан илгээлтийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирт илгээв. Хойд Солонгосын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт өнгөрсөн долоо хоногт Пхеньянд хийсэн айлчлалын төгсгөлд энэ захидлыг өгсөн байна. АНУ-ын Төрийн департаментын нэрээ дурдахыг хүсээгүй төлөөлөгч энэ тухай уламжлав. Тэрээр захидлын агуулгыг дэлгэрэнгүй хэлээгүй ч, умард Солонгосчуудад сонголт байна: тусгаарлагдсан хэвээр үлдэх, яриа хэлэлцээний ширээний ард сууж ашигтай олох. АНУ-ын ерөнхийлөгчийн илгээлтэд БНАСАУ-ын эрх баригчид хэрхэн хариулсан нь одоогоор тодорхойгүй байна.