0 АНУ-ын Конгресс Тегераны эсрэг шинэ хоригийг сайшаав. Конгрессын төлөөлөгчдийн танхим Иранд бензин экспортлохыг хязгаарлах хуулийн төслийг дэмжлээ. Лалын тус бүгд найрамдах улсын эрчим хүчний салбарт 20 сая гаруй долларын хөрөнгө оруулах компанийн эсрэг урьд авсан хоригийг энэ баримт бичигт өргөжүүлжээ. Тегеран цөмийн хөтөлбөрөөс татгалзахад ээлжит хуулийн төслийг санаачилсан юм. Энэхүү хуулийн төсөл тавьсан зорилтдоо хүрэхгүй бөгөөд америкийн эдийн засгийн ашиг сонирхолыг хохирооно гэж хуулийн төслийг эсэргүүцэгчид үзэж байна. Хориг арга хэмжээ энгийн хүн амд гарцаагүй нөлөөлж, уг хориг чиглэж байгаа засгийн газрыг ард түмнийх нь өмнө улам нэр хүндтэй болгож байна.