Орос улсын эдийн засаг хямарлыг гэтэлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович телевизийн “Вести” сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Оны эцэст эдийн засгийн уналт 8 хувь байх ч, улс орны санхүүгийн систем хямарлыг гэтэлсэн гэж тэр тэмдэглэв. Орос улсын ДНБ 2010 онд үргэлжлэн өснө гэж Дворкович хэллээ. Ерөнхий сайд В.Путин урьд мөн ийм байр суурь илэрхийлсэн. Хямарлын сөрөг үр дагавар дэлхийн эдийн засагт, мөн Орос улсад хэвээр байгаа ч, хямарлын оргил үе өнгөрснийг итгэл төгс хэлэх байна гэж тэр тэмдэглэв.