Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Гурж улс өнгөрсөн оны 8-р сард  Өмнөд Осетид халдан түрэмгийлснээс хойш анх удаа НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргатай өнөөдөр Москва хотод  уулзана. Андрес Фог Расмуссен шинэ албан тушаалд оросноос хойш мөн анх удаа орос улсын нийслэлд айлчилж байна. Орос, НАТО-ийн хамтын ажиллагаа, Афганистаны байдал, европын аюулгүй байдлын асуудлаарх орос улсын санаачилга зэрэг нь яриа хэлэлцээний гол сэдэв байна. Энэ санаачилга бие биений ашиг сонирхолыг харгалзсан байх ёстой. Айлчлалын үеэр Андрес Фог Расмуссен ерөнхий сайд В.Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай яриа хэлэлцээ хийнэ.