Энэтхэгийн томоохон хотуудад аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авлаа. Хөрш Пакистанд террористууд нэвтэрсэн тухай мэдээллээс үүдэн тус улсад ийм арга хэмжээ авчээ. Энэтхэгийг бүх муж улсад түгшүүр зарласан байна. Тусгай албадын мэдээгээр зэвсэгт этгээдүүд том хотуудын нэгд алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байгаа бөгөөд магадгүй төлөвлөгөөгөө өөрчлөн жижиг хотод халдахыг ч цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Төр засаг метро, худалдаа, санхүүгийн томоохон төв, Атомын цахилгаан станцын хамгаалалтыг чангалжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх аюулгүй байдлын асуудлаарх онц зөвлөлгөөн хийлээ.