0Абхази, Науру дипломат харилцаа тогтоолоо. Тус хоёр бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Сергей Шамба, Кирьен Кеке нар өнөөдөр Сухумид холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Науру нь Их Британийн тэргүүлдэг Хамтын нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтдаг арлын бүгд найрамдах улс юм. Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн дөрөв дэх улс Науру боллоо. Гүрж өнгөрсөн оны 8-р сард Цхинвалид халдасны дараа Орос улс тус бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн юм. Венесуэл, Никарагуа зэрэг улс Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.