“Газпром” компани Умард Осет, Ингушет, Арменийн хэрэглэгчдэд хий нийлүүлж эхэлснээ батлав. “Моздок-Тбилис” хийн хоолойн Ингушетийн хэсэгт дэлбэрэх хэрэгсэл илрүүлсэн тул ням гаригт хий нийлүүлэхийг зогсоосон юм. Саперчид даваа гаригт минаг аюулгүй болгожээ. Аюулгүй болгосон дэлбэрэх хэрэгслийг гар хийцийн гранатад түшиглэн хийсэн байсан гэж тус бүгд найрамдах улсан Аюулаас хамгаалах албаны төлөөлөгч уламжлав. Оросын хийг “Моздок-Тбилис” хоолойгоор Гүрж, Арменийн нутгаар дамжуулдаг.