Хоёр орны удирдлага Орос, Вьетнамын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг өнөөдөр Москва хотод хэлэлцэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын ерөнхий сайд Нгуен Тан Зунг нар эрчим хүчний салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулах бодолтой байна. Вьетнамд анхны атомын цахилгаан станц, Цөмийн судалгааны шинэ төв байгуулах нь ирээдүйтэй хамтарсан төсөл хэмээн Кремльд уламжлав. Вьетнамын ерөнхий сайд Нгуен Тан Зунга болон Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин нар яриа хэлэлцээний төгсгөлд хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн санамж бичиг, “Газпром” болон “РАО ЕЭС” оросын эрчим хүчний компани болон “Петровьетнам” корпорацийн хооронд стратегийн түншлэлийн хэлэлцээр, банк хоорондын гэрээнд гарын үсэг зурна.