Уралын Пермь хотын “Доголон морь” клубт 12-р сарын 5-ны шөнө гарсан түймрийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 148 боллоо. Москва болон Челябинск хотод 37 болон 29 настай хоёр эмэгтэй нас баржээ. Түймэрт хохирсон 81 хүн эмнэлэгт байна. Бүс нутгийн галын аюулгүй байдлыг хангах газар дүрэм, горимын дагуу ажиллаж байгаа эсэх Ерөнхий прокурорын комиссийн шалгалтын дүн өнөөдөр тодорхой болно. Улсын байгууллагын ажилтнууд эмгэнэлт үйл явдалд хамаатай эсэхийг одоо шалгаж байна. Түймэрт шууд хамаатай дөрвөн хүнийг баривчилжээ. Пермийн хязгаарын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт огцорсон байна. Хүн дүүрсэн байранд салют буудлагыг хэрэгсэл ашигласнаас шөнийн клубт түймэр гарсан тухай мэдэгдэв.