НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен өнөөдөр Москва хотод ирж байна. Расмуссен энэ оны 8-р сард НАТО-ийн даргын албан тушаалд орсноос хойш Орос улсад анх удаа айлчилж байна. Орос улстай шинэ харилцаа тогтоох нь энэ албан тушаалд хэрэгжүүлэх тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Расмуссен лхагва гаригт ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзана. Европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ байгуулахыг орос улсын санаачилсан энэ үед Москвад яриа хэлэлцээ үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Орос, НАТО одоо цэргийн бус ачааг төмөр замаар эвслийн хүчинд хүргэх, Афганистан, төв Азийн орнуудын мансууруулах бодистой тэмцэх цагдаа нарыг бэлтгэх хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.