Европын аюулгүй байдлын тухай гэрээний төсөл бэлтгэсэн шиг тийм эрчим хүчний аюулгүй байдлын тухай олон улсын гэрээний төслийг бичгээр бэлтгэх шаардлагатай гэж Оросын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Хэлэлцэж боломоор гарын үсэг зурж боломоор бүрэн хэмжээний гэрээ бэлтгэх цаг нь болсон юм биш үү? Тэгвэл хэлэлцэхэд ч дөхөмтэй биш үү? гэж төрийн тэргүүн мягмар гаригт Москвад эрчим хүчний хөгжлийн талаарх зөвлөлгөөн дээр хэлсэн байна. Гадаадын түншүүдтэй тэр тусмаа европ, америкийн түншүүдтэйгээ уулзахдаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг тавьж, тохиромжтой баримт бичиг бэлтгэх шаардлагатай байна гэж удаа дараа ярьж байсан гэж Медведев тэмдэглэлээ. Энэ байдлыг тэр европын аюулгүй байдлын гэрээний тухай санал гаргаж байсантай зүйрлэлээ. Гадаадын түншүүд маань «европын аюулгүй байдлын тухай орос улсын саналыг сайн ойлгож өгөхгүй байсан тул цаасан дээр бичихээс өөр арга байгаагүй» гэдгийг ерөнхийлөгч санууллаа.