Глинкийн нэрэмжит олон улсын 23-р уралдааны 1-р байрын шагналыг Оросын меццо-сопрано Лариса Андреева, Монголын дуучин, сопрано Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг нар хүртлээ. Мен 1-р байрын шагналыг Казахын Медет Чотабаев, Монголын дуучин баритон Чимэдийн Энхтайван, Оросын Николай Ерохин нар авсан байна. Лариса Андреева Уралын консерватор төгссөн бөгөөд Станислав-Немирович-Данченко нарын нэрэмжит Москвагийн хөгжмийн академийн гоцлол дуучин юм. Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг Софийн «Панчо Владигеров» хегжмийн академийн төгсөгч, тэрээр Монголын дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучнаар ажилдаг. Медет Чотабаев нь Казахын үндэсний консерваторын оюутан, Абайн нэрэмжит дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин юм байна. Николай Ерохин москвагийн консерваторын оюутан, «Оросын залуу дуу хоолой» олон улсын болон бүх оросын дуурийн дуучдын уралдаануудын шагналтан юм.