Саманте орд газраас Узбекстан, Казахстан улсуудын нутаг дэвсгэрийг дамжиж Хятад хүрэх шатдаг хийн хоолойг Түркменд нээллээ. Нээлтийн баяр ёслолын ажиллагаанд гурван улсын төрийн тэргүүнүүд болон БНХАУ-ын дарга оролцсон байна. Энэ шатдаг хийн хоолойн нийт урт нь 7000-н км юм. Он дуустал Хятад улс 150-н сая шоо дөрвөлжин метр нүүрс устөрөгчийн түүхий эд авахаар төлөвлөж байна. Дараа нь нийлүүлэлт өсөн нэмэгдэх байдлаар явагдаж жилд 40-н тэрбум шоо дөрвөлжин метрт хүрнэ. Энэ шатдаг хий дамжуулах хоолой орчин цагын хамгийн том эрчим хүчний төсөл боллоо гэж Туркменийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хэллээ. Төслийг хэрэгжүүлсэн явдал, түүхий эдийн худалдаанаас олсон ашгаар оролцогч улсуудын ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй ирээдүйтэй орд газруудын хайгуул хийх, олборлоход хятадын нэмэлт хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад тус болно.