Дэлбэрэх бодис илэрүүлсэн тул зогсоогоод байсан «Моздок-Тбилиси» шатдаг хийн хоолойн ажлыг сэргээлээ.Дэлбэрэх төхөөргийг сапёрууд өнөө өглөө хоргүй болгосон байна. Ням гаригийн орой Ингушетийн Дунд Ачалуки тосгоны орчим гар хийцийн бөмбөг олсон байна. Шатдаг хийн хоолойг минжүүлсэн явдал Ингушет, Хойт Осет улсуудад хий өгөх ажлыг саатуулсан. Мөн Гүржээр дамжин Арменд өгдөг хийг зогсооход хүрсэн байна. Гэмт этгээдүүд гол дэлбэрэх төхөөргөөс гадна сапёрууд анзаарахгүй гэж үзэж жижиг төхөөрөг бас тавьсан байна гэж хууль сахиулах байгууллагынхан мэдээллээ. Хэрвээ жижиг төхөөрөг дэлбэрсэн бол олон хүн амиа алдаж,хийн хоолой эвдрэх байсан.