Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хийж байсан 6-н талын хэлэлцээг сэргээх төлвийн асуудал мөн БНАСАУ-ын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуортын Пхеньянд хийсэн айлчлалын дүн америкийн дипломатчийн Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой хийсэн ярианы гол сэдэв байлаа. АНУ, Умард Солонгос улс өнгөрсөн долоо хоногт 6-н талын хэлэлцээг сэргээх болон 2005-н оны хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар харилцан ойлголтонд хүрсэн билээ. Энэ баримт бичигт, эдийн засгийн тусламж болон улс төрийн тодорхой ашиг тус үзүүлсний хариуд умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хумих тухай яригдсан билээ. Пхеньянд хүрсэн тохиролцоог сэтлэлт хийсэн мэт үзэж байна. Энэ оны 4-р сард хэлэлцээний үйл ажиллагаанаас БНАСАУ гарснаас хойш үүссэн үл ойлголцох байдлаас гарахад итгэл найдвар өгч байна гэж Оросын ШУА-ийн Монгол, Солонгосын хэлтсийн дарга Александр Воронцов үзэж байна: Хязгааргүй сөргөлдөөн гэдэг бол мухардмал байдал юм. Харилцан яриа бол цөмийн болон бусад олон асуудлыг шийдэх түлхүүр юм. Нэг талын буулт хийлгэхийн тулд түүнийг дарамтлах нь үр дүнд хүрэхгүй гэдгийг БНАСАУ дахин харууллаа. Гэхдээ тэд харилцан яриа хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Цөмийн асуудлыг шийдэхэд хэлэлцээрийг ашиглан харилцан яриа хийх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа АНУ-ын засаг захиргааны бодит байдал чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Пхеньян, Вашингтоны асуудалд хандаж байгаа хандлага нь, одоо бие биедээ санаа тавихад бэлэн байгаад оршиж байна. Хэлэлцээрийн замд байгаа саад тотгорыг арилгахад энэ нь бодит үзүүлэлт болж байна. Одоо хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хэлэлцээрийг сэргээх товыг тодорхойлох асуудал ороод байна. Энэ асуудлыг 6-н талын бусад оролцогчид Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын оролцоотойгоор шйдвэрлэнэ. Москва энэ долоо хоногт Солонгосын хойгыг цөмийн зэвсэггүй болгох улс төрийн зөвлөлдөөний төв болно. Стивен Босуортын дараа Францийн ерөнхийлөгчийн Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жак Ланг мягмар гаригт оросын нийслэлд хүрэлцэн ирнэ. 12-р сарын17-нд оросын гадаад улс төрийн байгуулага, 6-н талын хэлэлцээний Өмнөд Солонгос улсын төлөөлөгчдийн дарга Ви Сон Накыг хүлээж авна. Үйл явдлын ийм хөгжил үндэслэлтэй юм. БНАСАУ-ын цөмийн асуудлаар Орос, Хятад улсууд арай илүү байр суурьтай юм. Хориг арга хэмжээ, 6-н талын хэлэлцээрийг сэргээхэд тус болохгүй гэж 2 улс удаа дараа мэдэгдэж байсан. 6-гийн бүлгийн зарим гишүүдийн сансандаа хүрсэн хориг арга хэмжээг өргөжүүлэх асуудалыг 2 тал шийдвэртэй эсэргүүцэх байр суурийг баримтлаж байсан. Энэ байр суурь зөв гэдгийг амьдрал харууллаа.