Глинкийн нэрэмжит олон улсын 23-р наадмын шагналтнуудын концерт дээр Орос, Монгол, Казахстан улсуудын 16-н залуу дуучид дуулна. Энэ удаагийн уралдаан мэргэжлийн үүднээс дуу хоолойны өнгө аяс, уянгалаг байдлаараа гайхамшигтай байлаа гэж ЗХУ-ын ардын жүжигчин, зохион байгуулах хорооны нэг дарга Владислав Пьявка ИТАР-ТАСС-д ярилцлага өгөхдөө хэллээ. Уралдаанд оролцсон 181-н жүжигчдээс хамгийн шилдгий нь шүүгчид сонгож авсан гэж тэр хэллээ. Даваа гаригт Ирина Архиповагийн хөгжмийн салонд түрүүлэгсэдэд шагналыг гардуулна. Энэ алдартай дуурийн дуучин эмэгтэй уралдааны шүүгчдийн дарга нарын нэг юм. Тухайн үедээ Дмитрий Хворостовский, Мария Гулегина, Ольга Бородина, Владимир Чернов, Анна Нетребко нар тус наадмын шагналтнууд байсан. Эх орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулдаг Оросын сонгодог дуулаачдийн өв уламжлалыг дэлгэрүүлэх явдал уралдааны зорилго юм.